“Смарт Эко Транс” компанид хууль зөрчиж давуу байдал бий болгосон асуудлыг шалгуулахаар холбогдох материалуудыг УЕПГ, АТГ, ЦЕГ-т шилжүүллээ

Admin
2026/02/12

“Смарт Эко Транс” компанид хууль зөрчиж давуу байдал бий болгосонтой холбоотой асуудлыг шалгуулахаар холбогдох материалуудыг УЕПГ, АТГ, ЦЕГ-т шилжүүлсэн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан билээ. Ажлын хэсгийн хяналт шалгалтаар Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон, Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” ХХК эзэмшиж, дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний орлого, ашиг олсон асуудал нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нь тогтоогдсон юм. Тэгвэл эл асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар холбогдох материалуудыг шилжүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна