
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, их дээд сургууль, бусад салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран, оны шилдэг санхүүчдийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. 2025 оны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол энэ сарын 06-нд болж, 10 номинациар шилдгүүдийг тодруулав. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Доржийн Баярбат Бизнесийн секторын шилдэг нягтлан бодогч, санхүүчээр шалгарч, шагналаа гардлаа. 2025 онд Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого 4,4 их наяд төгрөгт хүрч, улс, орон нутгийн төсөвт одоогийн байдлаар 2 их наяд төгрөгийг төвлөрүүлээд байгаа нь 47 жилийн түүхэн дээд амжилт юм. Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат Танд баялаг бүтээгч уурхайчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна