Энэ сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг 11-нээс олгож эхэлнэ

Admin
2026/02/02

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг танилцуулав. Энэ сард монголчуудын уламжлалт сар шинийн баяр хоёрдугаар сарын 18-нд тохиож байгаа учир хүүхдийн мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг тэтгэмжүүдийг ирэх долоо хоногоос эхэлж олгож эхлэх ажээ. Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 12-нд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгийг хоёрдугаар сарын 11-нд, эхийн алдар одонгийн мөнгийг мөн хоёрдугаар сарын 11-нд тус тус олгох юм байна. Мөн ахмад настнуудад Үндэсний их баяр наадам,сар шинийн баяраар насны хишигийн мөнгөн тэтгэмж олгодог. Тэгвэл насны хишгийг энэ сарын 11-нд олгох ажээ.

May be an image of text


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.11
2026/02/03
0
0
Ядарсан иргэддээ даруй өгчихжээ мөнгөгүй хүмүүс хачин их үнэхээр өрөвдөлтэй юмаа хоосон зах худалдааны төвөөр охж гараал НӨТ-ийн буцаан олголт ,ахмадын хишиг,Одон, асаргааны мөнгө гэсэн түмэн хүлээлттэй хөгшчүүл гэлдэрсээр......
Хариулах