Ахмадууд: Цагаан сарын баярыг 3,000,000-4,000,000 төгрөгийн өртгөөр тэмдэглэхээр байна

Admin
2026/02/02

Энэ жилийн хувьд ууц 400,000 төгрөгөөс 800,000 төгрөгийн хооронд ханштай байгаа бол ааруул 50,000-60,000 төгрөгийн хооронд үнэтэй байгаа тухай ахмадууд хэлж байна. Хэдий юмны үнэ өмнөх жилийнхээс өссөн ч жилд ганц болдог үндэсний уламжлалт цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж үр, ач, зээ нараа үнсэж, ах дүү нартайгаа золгоно хэмээн баярлан хүлээж буй тухайгаа тэд ярьсан юм.

Дундаж амьдралтай айл цагаан сарын баярыг 3,000,000 сая төгрөгөөс 3,500,000 төгрөгийн өртөгтэй тэмдэглэдэг бөгөөд ингэж тэмдэглэхийн тулд ахмадууд үр хүүхдээсээ тусламж авахаас гадна тэтгэврийн зээл хийж тэмдэглэдэг. Жил бүр сар шинийн баяр ойртох тусам буюу нэгдүгээр сард тэтгэврийн зээл авах ахмадын тоо нэмэгддэг. Үндэсний уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх, үр хүүхэд, ач зээ нараа хүндэтгэн дайлах, бэлэг сэлт бэлтгэх шаардлага нь тэднийг санхүүгийн дарамтад оруулдаг гэхэд хилсдэхгүй. Ахмадын дийлэнх нь сар шинийн баяраа тэмдэглэхийн тулд жил бүр тэтгэврийн зээлээс зээлийн хооронд амьдардаг болоод удаж буй.

Ихэнх ахмадуудын хувьд тэтгэвэр нь өдөр тутмын хэрэглээндээ хүрэлцэх төдий байдаг. Суурь өвчинтэй ахмадуудын хувьд тэтгэвэр нь эм, тариандаа хүрэхгүй тохиолдол ч их. Гэтэл Цагаан сарын бэлтгэл, золголт, зочид хүлээн авах зардал нэмэгдэхийн хэрээр банк, санхүүгийн байгууллагаас тэтгэврийн зээл авах сонголт хийхээс өөр аргагүйд хүрдэг байна. Зарим ахмадууд хэдэн сарын, бүр нэг жил хүртэлх тэтгэврээ урьдчилан барьцаалж зээл авч баяраа тэмдэглэснээр дараагийн сарууддаа мөнгөгүй, эм тариа, өдөр тутмын хэрэглээндээ хүртэл дахин зээл хайхаас өөр аргагүй болдог тухай тэд ярьсаар ирсэн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.116.28.167
5 цагийн өмнө
0
0
Odoogiin ene ulsgulun bsigaa Ahmaduud mongol ulsiinhaa tuluu mash ih ajillaj hugjyylsen hymyys haramsaltai .toohgyi uursduu bolomjoo ashiglaj huvasj ideh bolohoor ih mungutei yasan hanadaggyi shunal huuligyi oron ve.sanalaa bvv ug
Хариулах