УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорьжээ. Авлигатай тэмцэх газраас 2026 оны нэгдүгээр сарын 26-нд түүний ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг түр саатуулсан талаар мэдээлсэн. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд одоо “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаа юм.
Прокурорын байгууллагаас түүнийг үргэлжлүүлэн хорих санал шүүхэд хүргүүлсэн бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр 16.00 цагт хүсэлтийг авч хэлэлцэж, Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (1)