ГЭРЧ: Ц.Санжаачойпэлийн найз "Эрэл" группийн захирлын хүү Э.Тэмүүлэн хохирогч Саянаагийн нүүр рүү өшиглөхөд тэрбээр ухаан алдсан

Admin
2026/01/29

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна.

Гэрчийн мэдүүлгийг прокурор уншиж танилцууллаа. Энэ үеэр гэрч н.Өлзийсайхан "Тухайн баар хаах цаг болж бид нар гарах болж, Тулгат найзтайгаа гарахад бусад найзууд гадна зогсож байсан. Гэтэл Тулгат бид хоёр дээр зүс таних Санжаа ирээд "Би Монголын хамгийн баян хүн. Г.Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд болсон. Би хүн алаад шоронгоос гараад ирдэг хүн, та нарыг алчихаад зүгээр гарна" гэж орилж эхэлсэн. Бид хоёр согтуу хүнээс хол байя гээд холдох үед Санжаа өөртэй нь хамгийн ойрхон байсан Саянаагийн нүүрэн тус газар нь цохиж унагаасан. Саянааг бид босгож ирээд, Санжааг салгаад байж байтал өөр нэг хүн Саянааг газарт унагаад зодож байсан. Тухайн үед нүүр рүү нь цохиж байсан. Үл таних залууг салгахад зугтаачихсан. Тэр үед Саянаа цусаа тогтоох гээд сууж байтал Санжаагийн найз болох Тэмүүлэн Саянаагийн нүүр рүү өшиглөхөд тэрээр ухаан алдсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн" гэлээ.

 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.94
2 цагийн өмнө
0
0
Цэрэнпунцаг архиар монголчуудыгаа хордуулж алж байгаа. Түүний архийг битгий авч бай! Бас Хужирт усыг битгий авцгаа! Ариг банк, DDish, Gmobile зэргийг бойкотлох хэрэгтэй!
Хариулах