Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувь буюу 23,1 тэрбум төгрөгөөр өссөн байна

Admin
2026/01/29

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлж, үйлчлүүлж буй.

Өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсныг 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, орлогыг хянадаг болсон. Үр дүнд нь нийтийн тээврийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өсөөд байна нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас гэж мэдээлэв.

Нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системийн шинэчлэл 2024-2026 оны хооронд хийгдэх бөгөөд 865 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс зарцуулахаар баталсан байна. Өнөөдрийн байдлаар 1,161 автобус үйлчилгээнд явж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна