Нийслэл болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр, ажлаа хаяад Дубай руу аяллаар явсан нь нэг хэсэг олны анхааралд орж, шүүмжлэл дагуулсан.
Энэ ч утгаараа Дубай руу аялсан Нийслэлийн Татварын газрын дарга Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан тушаал бууруулаад байгаа. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан дур зоргоороо авирлаж, аялж, тансагладаг жишгийг Баян-Өлгий аймгийн удирдлагууд үргэлжлүүлжээ.
Тодруулбал,
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн нэр бүхий хүмүүс нь "Өнгөрсөн 2024 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхээ авсны баяр"-аа ийнхүү халуун оронд тэмдэглэсэн аж. Ингэхдээ зарим нэг нь казино, шөнийн цэнгээний газруудад ч багагүй мөнгө зарцуулсан гэх мэдээлэл байгаа юм. Харин тэдний зардал, санхүүжилт нь чухам хаанаас гарсан талаарх мэдээлэл одоогоор алга байна. Магадгүй тэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан "Туршлага судлах" нэрийдлээр, Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж, гаднын улсад олон хоног амарч, зугаалсан байж болзошгүй байгаа тул уг асуудлыг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах шаардлагатай байгааг энд тодотгоё.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна