Б.Жавхлантөгс: Би жирэмсний амралтаа авснаас хойш цахим сүлжээг эергээр ашиглан орлого олж, хуримтлалын зуршилд суралцаж чадсан

Admin
2026/01/29

Бага насны хоёр хүүхэдтэй ээж Жавхлантөгс жирэмсний амралтаа авснаас хойш цахим сүлжээг өөрт ашигтайгаар ашиглаж сурчээ. 

Тэрбээр 2019 оноос хойш хоёр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ гэртээ байхдаа төрөл бүрийн гар урлалын бүтээгдэхүүн, сормуус, хүүхдийн хувцас хийж цахим сүлжээнд зар байршуулан зарж, группийн админ хийж орлого олох болсон байна. Хамгийн сүүлд тэрбээр оны өмнө шинэ жилийн үеэр 30 хоногт 3 сая төгрөг гэх сонирхолтой челленж зарлаж, үүнийхээ үр дүнд 2 сая 5 мянган төгрөг цуглуулахаас гадна, хуримтлалыг зуршил бий болгож чаджээ. Хэт хувийн мэдээллээ бусдад алдах, хууль бус наймаа цэцэглэх, худал сөрөг мэдээлэл шуурхай цацагдах гээд цахим сүлжээний сөрөг талууд олон бий. Тэгвэл нөгөө талаар цахим сүлжээг эергээр ашиглаж, орлогоо нэмэгдүүлж байгаа хүмүүс ч их байгаа. Ялангуяа хүүхдээ хараад гэрээс гарах завгүй, орлого олох боломжгүй байгаа ээжүүдэд цахим сүлжээний бизнес илүү тохиромжтой байдаг байна. Иймд бусдад санаа өгөх зорилгоор хоёр бага насны хүүхдээ өсгөхийн зэрэгцээ цахим бизнес эрхэлж, хуримтлалын зуршилд суралцсан Жавхлантөгстэй ярилцлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна