Шорон руу марш

Admin
2026/01/29

Өнгөрсөн оны аравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалын суудалд хэнийг томилох талаар улс төрийн бүлгүүд онцгойлон ач холбогдол өгч, энд тэндгүй ширүүхэн тэмцэлдээн болж, бие бие рүү гээ дайрцгааж байсан.

 Удалгүй Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын Гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын томоохон албан тушаалд томилж, улс төр хэсэг нам гүм болцгоосон. Тэгвэл NTV телевиз оны тойм нэвтрүүлэгт Ерөнхий сайд Г.Занданшатар оролцсон. Энэ үеэр тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд яагаад Б.Энхбаярыг томилсон талаар ингэж хэлсэн юм. Тэрбээр, “Хууль зүйн сайд хууль цаазын зөвлөх байдаг юм. Энэ бол манай уламжлалт хууль ёсны жишиг нь энэ. Финланд ч байдаг юм уу холимог засаглалтай олон улсуудад хууль зүйн сайд нь төрийг төлөөлдөг ерөнхий прокурор байдаг. Улсын яллагчийн үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Энэ жишгийг харгалзаж үзэж байгаа. Зарим улс үндсэн хуулиараа болон холбогдох хуулиараа хийж байна. Зарим улс тодорхой хуульгүй боловч хууль цаазын зөвлөх гэж одоо манай байгаа статусын хувьд ч гэсэн төрийн өмнөөс нэхэмжлэх шаардлага тавих хууль сахиулах байгууллагат хамтран ажиллах, хууль хэрэгжүүлэх үндсэн үүргийг Хууль зүйн дотоод хэргийн яам хариуцдаг. Тийм учраас Хууль зүйн дотоод хэргийн сайд бол зөвхөн нэг улс төрч биш бас төрийн хууль цаазын зөвлөхийн ажлыг гүйцэтгэж хэрэгжүүлдэг учраас энэ томилгоо хийгдсэн” гэв.

Хамгийн хачирхалтай нь Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн амаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаал улсын яллагчийн /прокурор/, хууль цаазын зөвлөхийн үүрэг гүйцэтгэгч хэмээн хэлсэн нь анхаарал татав. Уг нь манай улс өнгөн дээрээ цаазын ялгүй ардчилсан улс гэдэг статустай ч начир дээрээ цаазтай бололтой гэдэг дүгнэлтийг өгөхүйц их цааз гэж хэлжээ. Түүнчлэн прокурорын үйл ажиллагаа бол улс төр, сайд, дарга нараас ангид бие даасан үйл ажиллагаа явуулж, зөвхөн хуулийн дагуу хэрэгтнийг яллах эрхтэй. Гэвч үүнийг үгүйсгэн “Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд томилогдсон хэн нэгэн улсын яллагчийн үүргийг давхар биелүүлэх тал дээр анхаарч байгаа” гэхээр улс төрийн ашиг сонирхлоор хэн нэгнийг яллах, шоронд суулган, залхаан цээрлүүлэх эрхийг Засгийн газар өөртөө бүрэн төвлөрүүлнэ гээд тойруу утгаар хэлчихлээ. Энэ бол ардчилсан парламент засаглалтай улс орны Ерөнхий сайдын амнаас гарч боломгүй үгс. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд телевизэд ярилцлага өгөхдөө хээв нэг ингээд хэлээд сууж байна гэхээр "Хууль зүйн сайдын эсрэг зогссон хэн бүхэн шоронгийн хаалга татдаг болох хувь заяа биднийг хүлээж байна" гэх ойлголтыг эрхгүй өгч байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.94
Өчигдөр
0
0
АНУ хүртэл Монголчуудын халамжаар амьдрах дуртайг мэдэж, монголчуудыг цагаачлалын визний хоригт орууллаа. Төрийн албан хаагчид руу дайрч илүү их халамжийн мөнгө нэхэхийн оронд ажил хийгээч ээ!
Хариулах