100 хувь гаднын хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” ХХК татварын хариуцлагаас зугтаж байна уу?
Монгол Улсын ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай компаниуд улсын төсөвт татвар төлөх, гэрээний үүрэг биелүүлэх ёстой ч үүргээ биелүүлэгүй асуудал цөөнгүй. Тэдний нэг нь "Мо Эн ко ХХК" юм. 2023 онд Монгол Улсын Татварын ерөнхий газрын хяналт шалгалтаар тус компани нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар (АМНАТ)-тай холбоотой нийт 253.9 тэрбум төгрөгийн зөрчил тогтоогдсоноор 13.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан гэж Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж байсан.
Тодруулбал: “Мо Эн ко” ХХК нь Ховд аймгийн Дарви суманд үйл ажиллагаа явуулдаг нүүрс олборлогч компанийн нэг бөгөөд Хөшөөтийн нүүрсний ордын 10 лицензийг эзэмшдэг. Хөшөөтийн уурхай нь геологийн судалгаагаар олон жилийн нөөцтэй гэж тооцогдож байсан ч стратегийн ордод оруулах тогтоолыг УИХ батлагдаагүй юм.
Хөшөөтийн уурхай нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн ч стратегийн ордод бүртгэгдээгүйн учир юу вэ?
2013 онд Хөшөөтийн уурхайг Стратегийн ордод бүртгүүлэх асуудал яригдаж байсан. Тухайн үед ахмад уурхайчид, Ховд нутгийн иргэд, стратегийн орд болгоход шаардлагатай бүх бичиг баримтыг нь цэгцлээд тухайн үеийн Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлж, улмаар Засгийн газраас ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн байдаг. Гэвч УИХ-д хэлэлцүүлэх шатандаа энэ ажил гацчихсан. Ингээд гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани Монголын газар доорх баялгийг эзэмшиж буй. Гэвч “Мо Эн Ко” ХХК татварын хариуцлагаас зугтаж байна.
“Мо Эн Ко” ХХК-ийн Татварын акт буюу 184 тэрбум төгрөгийн зөрчил
“Мо Эн Ко” компани өөрсдийн тайландаа 2007–2023 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 373.9 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлсэн, жишээ нь 2023 онд улсын төсөвт 122.6 тэрбум, Ховд аймагт 26.9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн гэж дурдсан байдаг. Гэвч татварын ерөнхий газрын хяналт шалгалтаар “Мо Эн ко” ХХК нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр 184 тэрбум төгрөгийн акт (төлбөрийн үүрэг) тавигдсан тухай мэдээлж байсан юм. Харин хяналт шалгалтын үр дүнд АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны татвартай холбоотой 253.9 тэрбум төгрөгийн зөрчил тогтоогдож, 13.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан гэж Татварын газраас мэдээлсэн . Мөн Олон улсын санхүүгийн мэдээ, Mongolia Energy Corp-ийн (МОНЭНКО-гийн хязгаарлагдмал компанийн эцэг байгууллага) дансаар 412.3 тэрбум төгрөгийн татварын төлбөр төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан тухай мэдээлэл хэвлэгдсэн.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ 13.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрөө барагдуулаагүй байна. Тодруулбал “Мо Эн ко” ХХК-ийн татварын маргаан, Ашигт малтмалын нөөц ашигласны татвартай холбоотой 253.9 тэрбум төгрөгийн зөрчил болох 13.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй
Мөн гаднын хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компанитай байгуулсан гэрээнд хөрөнгө оруулалтын хариуцлагын гэрээ байгуулсан байдаг. Үүнд:
Гэвч гэрээнд заасан эдгээр үүргээ “Мо Эн Ко” ХХК биелүүлсэнгүй. Дээр дурдсанчлан одоог хүртэл тус компани 13,3 тэрбум нөхөн төлбөрөө мөн барагдуулсангүй. Энэ нь Монгол Улсын төсөвт орох татварын орлогт нөлөөлж байгаагийн тод илрэл юм. Үүгээр зогсохгүй “Мо Эн ко” ХХК-тэй холбоотой асуудал нь татварын хяналт, шударга ёс, ил тод байдал, хууль хяналтын сахилга бат, авлигал зэрэг олон асуудал хөндөгдөнө.
” Мо Эн Ко” ХХК –ийн үйл ажиллагаагаа явуулж буй “Хөшөөтийн уурхай” нь нөөцийн хувьд 1967 онд Орос, Монголын геологочид нүүрс нь гурван давхаргатай, нийт 16 сая 312 мянган тонн нөөцтэй гэсэн байдаг. Харин 1978 болон 1981 онуудад хийсэн ашиглалтын болон нарийвчилсан хайгуулаар 24 сая 306 тонн нөөцтэй, нүүрсний эзэлхүүний жин 1,4 тонн ам.метр болно. Мөн орд газар нь ашиглалт явуулахад өндөрлөг газар учир нэлээд төвөгтэй боловч нүүрсний тогтоц нь тогтвортой, нэгэн жигд гэж тодорхойлсон байдаг. Хамгийн сүүлд Хятадын хайгуулын баг 2009-2011 оны хооронд хайгуул хийж, 85,7 сая тонн нөөцтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг юм билээ. Гэхдээ эрчим хүчний нүүрс нь яг хэдэн хувьтай, коксжих чанарын нүүрс нь хэдэн хувьтай гэдэг нарийн дүгнэлт байхгүй. Ямартаа ч “Мо Эн Ко” хайгуул хийхдээ Монголд байхгүй технологи хэрэглэсэн бөгөөд тэр нь 710 метрийн гүний өрөмдлөг хийж нөөц тогтоосон байдаг.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна