ИБаримт апп-ны хуучин хувилбарыг 3-р сарын 30-наас хаах болсныг мэдэгдлээ

Admin
2026/01/29

Цахим төлбөрийн баримтын ebarimt системийг шинэчлэх ажлын хүрээнд хуучин ашиглаж байсан ПОС 2.0 хувилбарыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хаахаар болсныг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж байжээ.

Гэвч иргэд хэрэглэж сурсан хуучин хувилбараа ашиглан, шинийг татах идэвх хангалтгүй байсан бололтой.

Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлт болон бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр ПОС 2.0 хувилбарыг хаах хугацааг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Энэ хугацааг дахин сунгах боломжгүй тул ибаримт апп-ны шинэ хувилбарыг татан хэрэглэхийг Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна