Хөвсгөл аймгийн Төв музей нь орчин үеийн технологийн виртуал орчин бүрдүүлэхээр зорьж 2023 оноос зарим үзмэрийг бодит орчин буюу дижитал орчинд үзүүлж эхэлсэн.
Тус музейг үзэж буй аялагч иргэд үзмэрүүдийг дижитал орчинд илүү сонирхож байна.
Дижитал музей гэдэг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд, залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгож, соёлын өвийг сурталчлан дэлгэрүүлж байна.
Өнөөдрийн байдлаар 50 гаруй үзмэрүүдийг дижитал орчинд үзэх боломж бүрдүүлжээ.
Эдгээрээс Дархадын хотгорын үзэсгэлэнт газрууд, Хөвсгөл нуур, бөө мөргөлийн шүтлэг, өндөр Гонгор, Дархад цагаан адуу, Арслан зааны соёо, Уушгийн өврийн хүрлийн үеийн цогцолбор дурсгал, цаа зэргийг дижитал орчинд илүү их сонирхон үзсэн байна.
Хөвсгөл аймгийн Төв музей сан хөмрөгтөө 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй бөгөөд үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна