Эхнэрээ хүчирхийлсэн гэх Б.Эрдэнэсүхийн хэргийг прокурорт буцааж, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

Admin
2026/01/29

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд буй. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр буюу энэ сарын 28-ны 16.30 цагт Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон юм. Тус урьдчилсан хэлэлцүүлгээс эхнэрээ хүчирхийлсэн гэх Б.Эрдэнэсүхийн хэргийг прокурорт буцааж, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.

Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.94
14 цагийн өмнө
0
0
Жижиг бэлэг эрхтэнтэй монгол эрийн хүчингийн хэрэг гэж юу байдгым
Хариулах