Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр эхэлнэ

Admin
2026/01/29

Иргэн Д.Саянсамбууг онц хэрцгийгээр зодож, танхайрсан УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт болно.

Тус шүүх хурал энэ сарын 14-ны өдөр болох байсан ч шүүгдэгч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэний хүсэлтийн дагуу гэм буруугийн шүүх хурлыг нэгдүгээр сарын 29-ний 14:00 хүртэл хойшлуулсан байдаг.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Санжаачойпил, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарыг яллагдагчаар татаад байсан бөгөөд хохирогчоор тогтоогдоод байсан Д.Саяннямбуу ч мөн уг хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна