Олон нийтийн сүлжээ цахим шүүхийн хэлбэрт шилжиж түүнийг дахин “ЯЛЛАВ”​

Admin
2026/01/28

Сүүлийн үед олны анхаарлыг татсан “Х Богд”-ын гэх хэрэгтэй холбогдуулан яруу найрагч Ц.Хуланг нэр дурдан ярих нь олширлоо. Харамсалтай нь энэ яриа үнэн мөнийг тогтоохоосоо илүүтэйгээр олон нийтийн сэтгэл хөдлөл, цахим шүүхийн хэлбэрт шилжих шинжтэй байна.

Х Богдыг тодруулах үйл явцтай холбоотойгоор яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн үйл явдал юм. Түүнийг Х Богдыг тодруулах үйл явцад БНХАУ-ын талд ажилласан, Далай ламд захидал бичсэн зэрэг үйлдэлд буруутгаж, 9 жил 6 сарын хорих ял оноосон байдаг.

Ц.Хулан шүүхээр гэм буруутай нь тогтоогдож 2 жил хаалттай хаалганы цаана хоригдож ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Гэвч ч өнөөдөр ч олон нийтийн сүлжээ түүнийг дахин “яллачихсан”. Уруулаа улаанаар будан Зохиолчдын эвлэлийн хуралд хуучны дүрээрээ тас тас инээн ирсэн түүнийг үзэг нэгт нөхөд нь нүд үзүүрлэж ард түмнийхээ дунд ч хөл тавих эрхийг нь хорьчихлоо.  

Яруу найрагч бол нийгмийн захиалгаар үг хэлдэг, үзэл бодлоо уран сайхны хэлээр илэрхийлдэг хүн. Яруу найрагчийн үгийг гэмт хэргийн нотолгоо мэтээр тайлбарлаж, уран бүтээлийг нь “далд мессеж”, “санаатай үйлдэл” гэж мушгин гуйвуулах нь уран бүтээлчийн мөн чанарыг үгүйсгэсэн, аюултай хандлага юм. Хэрэв уран зохиол, шүлэг бүрийг хэн нэгний хэрэгт холбон сэжиглэдэг бол маргааш хэн ч чөлөөтэй бичиж, бодлоо илэрхийлэх боломжгүй болно.

 Х Богдыг тодруулах үйл явцтай холбоотойгоор яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн үйл явдал юм. Түүнийг Х Богдыг тодруулах үйл явцад БНХАУ-ын талд ажилласан, Далай ламд захидал бичсэн зэрэг үйлдэлд буруутгаж, 9 жил 6 сарын хорих ял оноосон байдаг.

Ц.Хулан шүүхээр гэм буруутай хэмээн үзэж 2 жил хаалттай хаалганы цаана хоригдсон. Тэрээр ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Гэвч ч өнөөдөр ч олон нийтийн сүлжээ түүнийг дахин “яллачихсан”. Уруулаа улаанаар будан Зохиолчдын эвлэлийн хуралд хуучны дүрээрээ тас тас инээн ирсэн түүнийг үзэг нэгт нөхөд нь нүд үзүүрлэж ард түмнийхээ дунд ч хөл тавих эрхийг нь хорьчихлоо.  

Ц.Хулан Х Богдыг өдгөө ил болоод буй Ц.Гарамжавын ач хүүгээр тодруулахыг эрс эсэргүүцэж үгээ хэлсэн.  Учир нь Яруу найрагч Ц.Хулан чухам “Х Богдыг энгийн ардын хүүхдээс тодруулах хэрэгтэй” гэдэг байр суурийг баримталсан байдаг.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд яруу найрагч, сэтгүүлч Ц.Хулангаас илгээх ил захидал-

2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд бүрэлдсэн шинэ парламент хүний эрхийг дээдэлсэн хууль эрхзүйн шинэчлэлийн бодлого явуулж эхэлснийг талархан хүлээж авч үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу уг захидлыг Ерөнхийлөгч танд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр уламжлан хүргүүлж байна.

Намайг холбогдуулсан хэрэг нь ЭХТА-ийн 19.4.1 зүйл анги ба гадаадын тагнуултай хамтран ажилласан хэмээн буруутгаж, зүйл ангийн ялын доод хэмжээ, 8 жил нээлттэй хорих ял оногдуулсан. Хэргийг таслан шийтгэхэд Тагнуулын ерөнхий газар, прокурор, шүүх байгууллагын ажиллагаанд дараах ноцтой алдаа завхралууд гарсныг мэдэгдэж, намынхаа харьяаллаас түдгэлзсэн Төрийн тэргүүний хувьд улс төрөөс ангид байж ирсэн надад тохиосон шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг хүсье.

  • Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хуланг 2018 оны гуравдугаар сард хятад судлаач, тухайн үеийн ГХЯ-ны өндөр албан тушаалтан "Б" хэний захиалга ямар зорилгоор Хятадын НШУ-ны хүрээлэнгийн ажилтнуудтай уулзуулсан нь тодорхойгүй. Үүнийг прокурор, шүүх шалгаж тогтоогоогүй.
  • Дээрх "Б" гэгч этгээд нь Хятадын НШУ-ны хүрээлэнгийн дээрх хүмүүстэй 1990-ээд оноос хойш дотно хамтын ажиллагаа явуулж ирснийг бусад 6 гэрч мэдүүлэг өгсөөр байтал Б-г эцэслэн шалгах сонирхол прокурорт ч, шүүхэд ч, ТЕГ-т ч байсангүй. Ц.Хуланг яллах дүгнэлт үйлдэхэд ТЕГ-ын зүгээс дээр хятадын ажилтнуудыг тагнуул мөн гэсэн 1ш тамга тэмдэггүй хуудас баримтаар магадалж өгсөн байдаг. Тэгвэл монголын тагнуул тэднийг тагнуул мөн гэж анхнаасаа мэдсээр байж, Б-гээр зуучлуулан Хуланг яагаад зориудаар тагнуултай танилцуулж, бүтэн таван жил хамтран ажиллуулах зорилготой байв зэргийг шүүх сонирхсонгүй.
  • Үүгээр зогсохгүй "Б" нь 2018 онд МАН-ын улс төрч Д.Цогтбаатар, Ц.Нямдорж нарын оролцоотойгоор АНУ-аас Шашин Эрх чөлөөний хууль оруулж ирсэн. Уг хууль УИХ-аар батлагдахыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан эсэргүүцэж, ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурал зарлуулан, шинжэээчээр хэлэлцүүлсэн. Уг хууль нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой харшлах тул УИХ-аар хэлэлцүүлж шаардлагагүй гэсэн дүгнэлтийг 15 эрдэмтэн судлаач санал нэгтэй гаргасан.
  • Тус хуулийг АНУ-аас 250 сая ам.долларын буцалтгүй тусламж дагалдсан баримтыг Ц.Хулан эрэн сурвалжилж Төрд шүглэсэн зэтгэр, Аравдугаар Богдын наймаа нэвтрүүлгүүд бэлтгэж, үзэгчдэд хүргэсэн. Эдгээр нэвтрүүлэг Ц.Хуланг 2020 онд УИХ-д бие даан нэр дэвшиж өрсөлдөхөд зориулагдсан сонгуулийн нэвтрүүлэг ба ямар ч захиалгагүй, мөнгө төлбөргүй хийгдэж үзэгчдэд хүрсэн байдгийг баримтууд гэрчилдэг атал уг хоёр нэвтрүүлгийг тагнуулын даалгавраар хийгдсэн болгож ялласан.
  • Хятадын ЭСЯ-ны ажилтны зүгээс Ц.Хуланг Элчин сайдтай ирж уулзах уулзалтад урьж, төсөл өгч хамтран ажиллах тухай санал тавьдаг ба энэ үйлдэл нь дипломат байгууллагын , хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул Ц.Хулан МУ-ын төрийн шагналт, гавьяат археологч Д.Цэвээндорж агсны хамт Монголын нутаг дэвсгэр дэх нангиад үсгийн дурсгал сэдэвт 68 сая төгрөгт багтах төсөл, төсөв бичиж өгсөн баримт хүсэлт бий. Гэтэл ТЕГ гүйцэтгэх ажлын хрээнд авагдсан баримтыг УИХ-д хууль ноцтой зөрчин дэлгэн үзүүлж, өөрсдийн мөрдөж буй хэргийн маш нууц зэрэглэлийг үл тоомсорлож, Ц.Хулан Хятадын ЭСЯ-наас мөнөг урамшуулал авч байгаа мэтээр харагдуулж төрийн өндөрлөгүүд, УИХ-ыг төөрөгдүүлсэн.
  • Ц.Хулангаас гэмт хэрэг үйлдэж олсон 158 сая төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Гэтэл энэ мөнгө Ерөнхийлөгчийн ивээл дор болж өнгөрсөн "Дөрвөлжин үсэг 750" олон улсын хурал, хөшөө, нам сонгуулийн сонин зэрэгт зарцуулагдсан бодит баримт нотолгоо, санхүүгийн баримтуудтай.
  • ТЕГ-ын баримталж буй гүйцэтгэх ажлын тухай хууль нь прокурорын зүгээс шүүхийн өмнө хэргийг нотлох үүрэг хүлээдэггүйгээрээ Үндсэн хууль зөрчдөг, хэлмэгдүүллийн харгис гаж хууль болсныг ҮХЦ, Ерөнхийлөгч, УИХ анхааралдаа авна уу. Миний өмгөөлөгч Ч.Өнөржаргал уг хуулийн талаар бичиж, таны хуулийн зөвлөх А.Бямбажаргалд бичгээр хандаж байсан. Хүний эрхийн зөрчилтэй 400 хуулийн нэг болох нь гарцаагүй тул уг хуулийг хэлэлцэх асуудлыг санаачлан УИХ-д оруулна уу.
  • Намайг Хятадын НШУ-ын хүрээлэнгийнхэнтэй танилцуулсан Б-гийн ёс суртахуун, эрдэм мэдлэг хүч чанарын талаар түүнтэй 20 гаруй жил хамт ажилласан багш, судлаач нэгэн "Туулсан замын түүхэн сургамж" /2019 УБ/ номд юу гэж бичсэн байдгийг анхаарна уу.
  • Хэргийн хамжигч Б.Отгонбаатар ТЕГ-ын нэр сүр, эрүүдэн шүүлт дор худал мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгч Ц.Хуланг хэрэгт холбогдуулан гэрчилсэн тухайгаа өөрийн гараар бичиж үлдээснийг ТЕГ хурааж авсан нь эдүгээ хадгалагдаж байх ёстой. Энэ бүх нөхцөл байдлаас болж Ц.Хулангийн хэргийг хөнгөн гоомой шийдвэрлэсэн шүүх, прокурорын алдааг засч залруулахад үйл ажиллагаагаа хандуулахыг хүсч Ерөнхийлөгч танаа хандаж байна.
  • Ц.Хулан миний зүгээс Хятадын Элчин сайдтай уртаашаа нэг л удаа уулзахдаа түүнээс нүүрсний орлого, Хятадын зээл тусламжийг олон нийт мэдэх, хянах боломжийн талаар ба зарим улстөрчийн авч зарцуулсан мөнгөн хөрөнгийн талаар асууж сонирхсон байдаг.
    Энэ бүгдийн эцэст намайг хаа хамаагүй Х богдын асуудалд орооцолдуулан Х Богдыг ширээнд залах үйл явцыг эсэргүүцсэн, удаашруулсан, саармагжуулсан гэх эрүүгийн хуульд огт байхгүй ойлголтоор яллаж, таслан шийтгэсэн юм. Үнэхээр ч Х Богдыг нэр сэвтсэн улстөрч нар, хагартлаа баяжсан олигархиудын хүрээнээс тодруулах биш, эгэл ард түмэн, эрдэм оюутнуудын дундаас төрүүлэх нь зүйтэй гэж би үзэж, сэтгүүлчийн хувьд бичиж, 2014 оноос хойш уг үзэл бодлоо илэрхийлж, соёлын өвдөө хайхрамжгүй хандан алга болсон, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлдэг асан Гандан хийдийн захиргаатай зөрчилдөж байсан юм. Гандан хийдийн зүгээс Х Богдын асуудлыг өмчирхөж буйг таслан зогсоох үүднээс Х Богдыг мөнгө, улс төрөөс хол ангид байлгахыг гуйж Далай ламд захидал бичиж өргөсөн. Эдгээр үг үйлдлийг Хятадын тагнуулын үйл ажиллагаа гэж мушгин гуйвуулж, дархалж, буруу ойлгож хэнд хэрэгт унагасанд гомдолтой байна. Би төрийн нууц задруулаагүй. Миний дансанд нэг ч юань, төгрөг, доллар ороогүй. Гэм буруугүй гэдгээ мэдсээр байж, амьдрал хувь заяаны өчүүхэн сорилгод би нугарахгүй. Хэргийг минь улс төржихгүй, бодит үнэнээр нь шүүлгэхийг л Төрийн тэргүүн танаас хүсч, энэхүү захидлаар хандав.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.12
6 цагийн өмнө
0
0
?????
Хариулах