Г.Отгонтуяа: Танил тал, мөнгө гэж хүчтэй юм аа

Admin
2026/01/27

Тэрээр, "Аливаа хэрэг болсон газрыг хамгаалтанд авч хэргийн газар байлцсан улсуудыг тусгаарлан мэдүүлэг авдаг нь мөрдөх албаны наад захын хийх үйлдэл байдаг байхаа. Гэтэл хээв нэг хэргийн газар Э.Ган-Эрдэнийн ээж Ариунтуяа, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ болон нэр бүхий мөрдөгч нар хэргийн талаар ярилцаж Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарт зааварлаж, санаа өгч буй мэт бичлэгийг 2026 оны 01-р сарын 19-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавьсан зэрэг байж боломгүй, Анхнаасаа л мөрдөх алба хохирогч гэж үзэх итгэл үнэмшил бүхий тохиролцсон үйлдлүүдийг миний бие эсэргүүцэж шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө хуулийн зохих байгууллагуудад гомдол гаргасан билээ. Миний гомдлын дагуу, Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсээс өнөөдөр намайг дуудаж тайлбар авлаа. Зөрүүлээд надаас миний цахим хуудсанд дэлгэсэн нэг зурагны талаар бас мэдүүлэг авлаа. МАШ СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА. Танил тал, мөнгө гэж хүчтэй юм аа. Өмнөх хохирогчоос хойш 11 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэмт хэрэгтнийг илрүүлсэн бол, Мөн цагаадаад байгаа, Э.Н-нь тэр алуурчинтай байх хугацаандаа алуурчны хэлсэн үгийг хуулийн байгууллагад мэдэгдэж иргэний үүргээ биелүүлсэн бол, Миний охин өнөөдөр амьд байх байлаа. Энэ мэт маш олон ярих зүйл байгаа. Алдаа гаргасан зарим төрийн албан хаагчдын бурууг засахын тулд, МИНИЙ БУРХАН болсон охиныг минь ядаж бүү гүтгээч. Намайг харагддаг шигээ хүн биш ч гэнэ үү? Юу ч гэж болно. Би алдаа оноотойгоо амьдарч л байгаа жирийн нэгэн иргэн болохоос, Баян таксины жолооч бишээ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.249
5 цагийн өмнө
0
0
Mgl ulsiin shuuh,prokuror,tsagd aag mungutei hunii tald gd yariad bh yum ene huniig uuriig n shalgaach busdiig ingej gutgej bldog yumu tgd yanz buriin aimaar zurag niitleed l niigmiig aidasd avtuulaad bhin ymr uchirtai yum be odoo bur herees heterlee shte eh hun yum bol huuhdee l ami shigee harahgui yaasin henii buruu yum etsest n iim baidald hursen n
Хариулах
122.201.31.112
5 цагийн өмнө
0
0
Ohinoo ireed avaachee gd bhd eh hun bj ygd ochoogui yum ,tgcheed aluulahaas naaguur yvj tsagdaad helsen huuhdiig buruutgaad hudal unen yum yarij ,uilj unjaad yu gj jujigleed bgn be odoo boli uls oron dayaaraa daramtluulchih yum bn l da shuugch,prokuror uud ru dairaad hudlaa bayan humuus gj orilood tag yu husleer chin blhgui blod bga yum be aimaar yumaaaa...zalhmaar
Хариулах
122.201.31.112
5 цагийн өмнө
0
0
Odoo boliochee ygd hunii huuhduudiig buruutgaad bgn br ene avgai yu huseed bgn ygd niigmiig har energy ree daramtlaaf bgn hohirol avah yostoi yaltan chin yalaa uutchle shte ! Yostoi har ,daramttai hun yumaa huuhdee sain harj ,sain erj bh chin yaasin be uuriin chin talaar medeh humuus n bicheex bid uuriig chin ymr hun bsnig ,ymr eej bsnig hurtel sonsoj medeed bhd....
Хариулах