Н.Тавинбэхийг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэн, суллуулахаар шүүхэд гомдол гаргажээ

Admin
2026/01/26

"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг АТГ-аас шалгаж буй. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээний Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр зөвлөхөөрөө ажиллаж байсан П.Товуудоржийн төрсөн дүү П.Даваадоржийн 100 хувийн эзэмшлийн компанийг шалгаруулж,  7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан гэх хэрэгт холбогдсон байдаг. 

Улмаар Н.Тавинбэхийг  Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. 

Тэгвэл Н.Тавинбэхийн өмгөөлөгч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны  тойргийн шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэн, суллуулахаар дээрх шүүхийн Ерөнхий шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Уг гомдлыг энэ долоо хоногт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна