Өнгөрсөн оны есдүгээр сарын 8-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 26 настай эрэгтэй дагавар хүүхдээ машинаа бохирдууллаа хэмээн уурлаж амь насыг нь бүрэлгээд, цогцсыг нуусан хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Тус гэмт этгээд өөрийн гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор “машинтайгаа хулгайлагдсан” гэх худал зар тарааж байв.
Тэгвэл 26 настай талийгаач хүүгийн хойд эцэг болох Э.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 настай дагавар хүүг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, ямар нэг шалтгаангүйгээр байнга зодож, тээврийн хэрэгслийг нь бохирдуулсан гэсэн шалтгаанаар олон тооны гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар, харин Д.Л буюу талийгаач хүүхдийн ээжид хүүхдийн амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ аваагүй буюу асран хамгаалагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэгт Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна