Иргэн Ш-ийг ангийн хөвгүүд нь хүчиндсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

Admin
2026/01/22

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа иргэн Ш-ийг ангийн хөвгүүд нь хүчиндсэн хэргийн талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

Иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан.
Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх”гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс 2 удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан.
Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна