Г.Дорж: “М.Бадарчид допингийн тариа зарсан“ гэж Ц.Магалжав намайг баримтгүйгээр гүтгэж байна

Admin
2026/01/22

Бодибилдингийн гавьяат тамирчин Г.Дорж Улсын арслан М.Бадарчид допингийн тариа худалдсан гэх асуудалд тайлбар хийлээ.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд миний нэрийг "М.Бадарчид наадмын бэлтгэлд гарахад допингийн тариаг худалдсан", "М.Бадарчийн ивээн тэтгэгч нь 2023 оны 8-р сард ирж Ц.Магалжавд хэлсэн" гэх ор үндэслэлгүй худал мэдээг олон нийтэд МБХолбооны тэргүүн Ц.Магалжав ярилцлагандаа дурдсан нь баримтгүй гүтгэлэг бөгөөд миний нэр хүнд, ажил амьдрал, бизнесийн орчинд ноцтойгоор халдаж байна.

2023 оны 8, 9 дүгээр сард М.Бадарчтай наадмын өмнө харилцаатай байсан хүмүүсийг албан ёсоор утсыг минь хураан авч үзлэг хийж шалгасан мөн манай дэлгүүрийн уураг спортын нэмэлтүүдийг шинжлэн шалгаж, гэр оронд минь нэгжлэг хийн, АТГ-аас гэм буруугүй нь тогтоогдсон.

Тухайн бөх манай дэлгүүрээс зөвхөн уураг, амин дэм худалдан авсан, тэр нь хууль ёсны, баталгаатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байсан.

Мөн ойрын өдрүүдийн байдлаар М.Бадарч “Магалжав намайг дуудаж уулзлаа. "Чи Дорж л гээд хэлчих л дээ" гэхэд би тэгэж гэм буруугүй хүнийг гүтгэж чадахгүй ээ л гэж хэлсэн” гэсэн баримт ч мөн байна. Миний гэм буруугүйг мэдсээр байж, өөр этгээдүүдийн шахалтаар миний нэрийг ашигласан тухай бичлэг, нотлох баримтууд миний гар дээр хадгалагдаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад гаргаж өгөхөд бэлэн байна.

Миний нэрийг нотлох баримтгүйгээр худал мэдээндээ дурдсан байгууллага, албан тушаалтнуудаас албан ёсоор тайлбар, уучлалт шаардаж байна. Хэрэв энэ гүтгэлэг, нэр төрд халдсан байдал үргэлжилбэл, би хуулийн байгууллагад албан ёсоор хандаж, нэр төрөө сэргээлгэх, хариуцлага нэхэмжлэх бүх эрхээ эдэлнэ" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна