16 настай охиныг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Admin
2026/01/22

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт болж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 22-нд товлосон.

Өнөөдрийн байдлаар Ц.Дагвадоржийг 16, 32 настай эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан. Ц.Дагвадорж нь 16 настай охины амь насыг хөнөөхдөө Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нартай хамт байсан бөгөөд тэднийг тус хэргийн хамжигч гэж үзэн хорьсон юм. Мөн тус хэрэгт хамсаатан 16 настай Х.Энхсайханд хилийн хориг тавиад байсан.

Сануулахад, дээрх хэрэг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 6-р сарын 20-21-нд шилжих шөнө гарсан. Хууль хяналтын байгууллагаас 1 жил гаруй хугацаанд хэргийг шалгасан ч удаашралтай байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна