Энэ сарын 13-нд иргэнээс ирүүлсэн “Салсан найз залуу миний нүцгэн зургуудыг цахим орчинд байршуулж, нэр хүндэд халдсан” гэх гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хүний хувийн, эмзэг мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан иргэн Б-ийн үйлдлийг шалгаж байна.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д “Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг ойлгоно гэж заасан байдаг.Иймд “Хүний эмзэг мэдээллийг задруулсан” үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд зааснаар хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг байна.
Цагдаагийн байгууллагад 2022-2025 оны хугацаанд "Хүний эмзэг мэдээллийг задруулсан” нийт 31 хэрэг бүртгэгдэж, 18 хүнд нийт 33 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна