ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЛОО

Admin
2026/01/14

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай өчигдөр /2026.01.13/ Сонгинохайрхан дүүргийн Толгойт дэд төвд “Уламжлалт гар урлалтын төв”-д ажиллаж, үйл ажиллагаатай танилцаж, ЖДҮ эрхлэгч нартай уулзлаа. Гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, нэмэлт орлоготой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор тус төвийг нээсэн байна.

 Тус төвд өнөөдрийн байдлаар арьсан урлал, эсгий, ноосон урлал, үндэсний хувцас, чулуун урлал зэрэг олон чиглэлээр ЖДҮ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Дэд бүтэц, тоног төхөөрөмжийг бүрэн шийдсэн, тухтай ажлын байртай болсонд талархаж байгаагаа ЖДҮ эрхлэгчид хэлж байлаа. Мөн дээрх чиглэлүүдээр суралцах хүсэлтэй хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж ажиллуулах боломжтой юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна