Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд цаазын ял төлөвлөжээ

Admin
2026/01/14

Өмнөд Солонгосын прокурорын газрын тусгай зөвлөл тус улсын Ерөнхийлөгч асан Юн Суг Ёлыг албан тушаалаа урвуулан ашиглах замаар бослого үйлдсэн хэргээр цаазын ял төлөвлөжээ. Ингэснээр тус улсын түүхэнд ийм төрлийн хэргээр цаазын ял сонссон хоёр дахь ерөнхийлөгч болж байна.

Энэ талаар тусгай зөвлөх Чо Ын Сок хэлэхдээ “Үндсэн хуулиар тогтоосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн хэрэг юм” гэжээ.

Ерөнхийлөгч асан Юн Суг Ёлоос гадна цагдаагийн өндөр албан тушаалын долоон хүнийг буруутгаж байна. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд бүх насаар нь хорих ял, Батлан хамгаалах тагнуулын командлагч асан Но Сан Вонд 30 жилийн хорих ял, Үндэсний цагдаагийн газрын дарга асан Чо Жи Хо-д 20 жилийн хорих ял төлөвлөсөн байна.

Тусгай зөвлөл Юн Суг Ёл тэргүүтэй эдгээр өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс нь цэргийн дэглэм тогтоох замаар, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулсан гэж үзэж байгаа юм.

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн оны 12-р сарын 3-ны өдөр хуралдаж хууль бусаар цэргийн дэглэм тогтоосноос Үндсэн хуулийн хэм хэмжээг алдагдуулж, улмаар бослого гаргасан гэж үзсэн юм. Түүгээр ч зогсохгүй өрсөлдөгч намын удирдлагууд, Үндэсний ассамблейн даргыг баривчлахыг завдсан гэж үзсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна