Цагаан сарын үеэр Э.Бат-Амгалан, Я.Содбаатар хоёрын нэг нь Х.Нямбаатарын оронд Хотын даргаар томилогдож магадгүй

А.Булганчимэг
2026/01/13

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж улс төрийн сенсац, мэдээ мэдээлэл нам гүм байна. Гэхдээ өнгөн дээрээ чуулган хаалттай харагдавч, улс төрийн томилгоо, сандал суудлын төлөөх тэмцэлдээн ид өрнөж, ээлжит нэгэн том даргыг солих асуудал улс төрд яригдаж эхэллээ.

 Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн есөн дүүргийн татварын газрын дарга нар Нийслэлээс 70 сая төгрөгийн зардал гаргаж, Дубай явсан мэдээлэл олны анхаарлыг татсан юм. ХУД-ын Татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид, СБД-ийн Татварын хэлтсийн дарга Б.Баатар, БГД-ийн татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр, Багахангай дүүргийн ТХ-ийн дарга Х.Анхбаяр, СХД-ийн ТХ-ийн дарга Б.Энхтогтох, ЧДТХ-ийн дарга Н.Туул, Налайх дүүргийн ТХ-ийн дарга Ц.Алтанцоож, БЗД-ийн ТХ-ийн дарга Э.Энх-Очир гэх эдгээр найман хүнд Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар чөлөө олгож хамтдаа Дубай явж ирсэн аж. Эдгээр Дубай явсан хүмүүс нэгдүгээр сарын 10-ны өдөр Монголд газардахад, зарим хэвлэлийнхэн угтаж, яриа авсан билээ. Энэхүү мэдээллийг анх Сангийн сайд Б.Жавхлан цахим сүлжээнд гаргасан юм. Удалгүй Ерөнхий сайд Г.Занданшатар Нийслэлийн татварын газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэгдсэн. Ийм үйл явдлын цаана Сангийн сайд Б.Жавхлан энэхүү мэдээллийг албаар гаргаж, Хотын даргыг унагаахаар Нийслэлийн гар хөл болсон хурган дарга нар болох Татварын хэлтсийн дарга нарыг чөлөөлөх улс төрийн нүүдэл байж болзошгүй гэж олон хүмүүс таамаглаж байна.

Тэгвэл Х.Нямбаатарыг цагаан сарын өмнө эсвэл дараа нь Хотын даргын суудлаас нь буулгаж, оронд нь томилогдож магадгүй хоёр кандидатын нэр гарчээ. Нэг нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нөгөөх нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд тангараг өргөсний дараа хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаараа Я.Содбаатарыг томилж байсан юм. Иймээс түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үнэнч түшмэл хэмээн цоллодог болсон. Гэхдээ түүнийг Хотын дарга болохоос илүү Нийслэлийн МАН-ын дарга болох хүсэлтэй гэж зарим нь жиг жуг хийдэг. Харин сайд Э.Бат-Амгалан нь одоо Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт хүчин зүтгэж байгаа ч өмнөх хотын дарга Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын фракцын найзууд байсан юм. Ямартай ч дараагийн Хотын даргад энэ хоёр хүн яригдаж байна. Улсын төсвөөс дутуугүй хэдэн их наядын мөнгийг жил бүр захиран зарцуулдаг Хотын даргын томоохон суудалд цаашид хэний нэр яригдах нь тодорхойгүй юм.



1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.175
2026/01/21
2
0
Ebe 2 ali n ch Nymbaag guitsej ajillaj chadahguiee , Sodoo bol ali erh shunal n ilerhii bol saidiin suudlaas multar bsn etgeed , naadah baarnii ezen hotiig hogiin baaraar l duurgeh zaluusiig samuun yvdlaar haldvarlaad guitseeh magagadlal undur nuhur bn !
Хариулах
66.181.183.238
2026/01/18
0
0
Хотын хогийн иргэд хэзээ нэг эзэнээ өөрсдөө сонгох вэ эргүүнүүдээ
Хариулах
66.181.185.202
2026/01/18
1
0
Улаанбаатарчуудын итгэлийг даах ганц сайн даргаа МАН солих гэж үү? МАН ын АВЛИГАЧИН дарга нарт Нямбаатар таалагдахгүй байна уу? Нямбаатарын АВЛИГА авдаггүй, шударга зан АВЛИГАЧИН дарга нарт нь ТААЛАГДАХГҮЙ байна даа. АВЛИГАЧДЫГ яана даа
Хариулах
150.228.177.149
2026/01/15
1
0
Хулгай хийх нь дээ Содбаатар мэргэжлийн хулгайч шүү дээ. Мөнгөтөй газар шургалах нь. Эзэн мөнгө нэхсэн юмуу даа
Хариулах
66.181.185.202
2026/01/15
1
0
Хүрэлсүх, Учрал нарын л хийж байгаа ажил даа
Хариулах
66.181.185.202
2026/01/15
1
0
Үе үеийн ГАЗРЫН НАЙМААЧИН хотын дарга нарыг бодвол ажил хийж, тэр авилагчдын хийсэн гайг засах гэж ажиллаж байгаа хүн шүү. Энэ хүнийг соливол хот буцаад л авилагчдаар дүүр ч будаа болноо Яана даа....
Хариулах
66.181.185.202
2026/01/15
1
0
МАН авлигачид хотын даргаа сольж, хотын даргаар АВЛИГАЧИНг томилох санаатай байна уу? МАН ын удирдлагад авлига авдаггүй Нямбаатар таалагдахгүй байна даа. ИРГЭДЭД ажлаа шударгаар хийдэг НЯМБААТАР таалагдаж байгаа шүү. ИРГЭД НЯмбаатараа дэмжинэ.
Хариулах
122.201.31.7
2026/01/14
1
0
Нямбаатараас оролдож байж МАН хамраараа газар шааж ирэх сонгуульд будаа болох нүхээ өөрсдөө ухаж эхэллээ дээ сод баталсан 2 нөхөр юу ч хийж чадахгүй ш дээ Нямбаатарыг гүйцэх хотын мэр урд нь ч одоо дараа нь ч олдохгүй зөв хүнээрээ оролдож эхлэв ээ
Хариулах
66.181.189.78
2026/01/13
1
0
Хэн ч боллоо гэсэн Нямбаатар шиг ажиллах хүн олдохгүй, Тэгээд ч ирэх сонгуулиар нийслэлийн итх-ын төлөөлөгчдийн 45-аас 40 суудлыг нь авчих аавын хүү даан ч байхгүй, хаанаас ч олохгүй, Нямбаатар юм хийгээд нэр хүндтэй байгаа учир АН хурдан болиулахгүй бол ирэх сонгуулиар дахиад амаараа шороо үмхэнэ гэдгээ мэдээд дайрлаад байгаа юм шдээ МАН энэ хүнээ соливол нийслэлээ АН-д тохиролцоод тавьж өгч байна гэсэн үг шүү!!! Арай тэгэж тэнэгтэхгүй байлгүй дээ
Хариулах
202.126.88.111
2026/01/13
0
0
Энэ сэтгүүлчид ямар мангар юм бэ! Дандаа улстөрчдийн тухай бичих юм. Бизнесменүүдийн бузар булайг дэлгэсэн мэдээлэл цацаач ээ! Тэднээс айгаад байгаа юм уу?
Хариулах
66.181.189.78
2026/01/13
1
0
Мөнгийг нь авчихсан юм чинь халуун юм байна шдээ, ойлгоно биз дээ
Хариулах
122.201.31.42
2026/01/13
1
0
Явж явж нямбаатар нь хамаагүй илүү лдээ . Үнэхээр дараагийн хүн нь хоолондоо цадахгүй байгам гэвэл солих юмдаа
Хариулах
202.179.25.186
2026/01/13
0
1
Хятад санаатай, үр дүнгүй олон юм зэрэг хийж, юу ч биш болгож байгаа хэрцгий, хонзогногч лувйрачин Нмбаатарыг зайлуулах нь зөв өө. Маш олон газар барилдга зай завсаргүй баригдаж, ТҮЦ- үүд хятад эзэнтэй дүүцээр солигдож шинэчлэгдэж сэргэж байна. 100 айл, Их тойруу орчимд үй түмэн хөгжин залуу, эмээ өвөө хятадууд байна.
Хариулах
202.126.88.176
2026/01/13
1
0
МАН ганц ажил хийж буй хотын даргаа солих юм бол ирэх сонгуулиар унах нүхээ л ухлаа гэсэн үг
Хариулах
66.181.184.248
2026/01/13
1
0
Содбаатар болно гэдэг улаан луйварчин Чинбат садар охинтойгоо хоты дарга болно гэсэн үг дээ
Хариулах