Netflix-ийн анимэйшн кино “KPop Demon Hunters”-ийн гол дуу болох “Golden” нь 83 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмаас “Best Original Song – Motion Picture” (Киноны шилдэг оригинал дуу) номинацийн ялагч болж, дэлхийн хөгжмийн болон кино урлагийн салбарт томоохон амжилт үзүүллээ.
Энэхүү дууг дуулсан БНСУ-ын дуучин Ким Ын Жэ /Kim Eun-jae/ тайзан дээр шагналаа аваад хэлсэн үгэндээ "Би жаахан охин байхаасаа Кпоп дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр 10 жил тасралтгүй, эцэж цуцалгүй зүтгэсэн. Дуучны шалгаруулалтад орсон ч хангалттай сайн дуулж чадахгүй байна гэж хасагдахдаа урам минь хугардаг байлаа. Гэхдээ би одоо дуучин, дуу зохиогчийн хувиар энд зогсож байна" хэмээн нулимс дуслуулан сэтгэгдлээ хуваалцжээ.
“Golden” дууг EJAE (Ким Ын Жэ), Марк Сонненблик болон бусад уран бүтээлчид хамтран бичжээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр уран бүтээлчид “Golden” дуу нь өөрийнхөөрөө байх, айдсаа даван туулах, хамтын хүчээр сорилтыг давж гарах тухай өгүүлдэг гэдгийг онцолж, энэхүү шагнал нь олон соёл, жанрыг нэгтгэсэн уран бүтээлд өгсөн үнэлгээ хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ABC news
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна