Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнээс олон улсын хэмжээний мастер О.Сайханжаргал мөнгөн медаль хүртлээ.

Admin
2026/01/12

Олон улсын уулчдын холбооны 2026 оны мөсөнд авиралтын Дэлхийн цомын төлөөх цувралын эхний тэмцээн БНСУ-ын Чонсон хотод болж, 18 орны 120 гаруй тамирчин оролцов. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, спортын мастер А.Зоригтбаатар Д.Отгонхүү, Э.Дөлгөөн, Ж.Амина гэсэн тамирчин оролцжээ.

Тэднээс хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер О.Сайханжаргал 19.90 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд Д.Отгонхүү VI, Н.Хэрлэн XV, А.Зоригтбаатар XVII, Э.Дөлгөөн, эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ IV, Ж.Амина XI байрт шалгарчээ. Харин Ч.Мандахбаярын хувьд техникийн алдааны улмаас хасагдсан байна.

Тэгвэл техникийн төрөлд эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ 36, эрэгтэйчүүдээс Ч.Мандахбаяр мөн 36 дугаар байр эзлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна