Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын гэрээс, ажлын байрнаас их хэмжээний бэлэн мөнгө олдсон хэргүүд цөөнгүй гарсан. Ганцхан жишээг дурдахад 2022 оны 6 дугаар сард Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрээс 250 мянган ам.доллар бэлнээр олдсон байдаг.Тодруулбал Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас өнгөрсөн 2022 оны зургаадугаар сард Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам.доллар олдсон юм. Тэрбээр энэ мөнгөө их мөнгө биш хэмээн тайлбарлаж олны бухимдлыг төрүүлж байсан.
Б.Батдаваагийн төрсөн эцгийг 2000-2005 онд Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Хорлоогийн Баатар гэдэг ч тэрээр үүнийг үгүйсгэдэг. Харин түүний гэр бүлийн хүн болох Ц.Амгалангийн аав нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэрэнпүрэв юм. Мөн түүнийг Сү.Батболдын хүргэн, лифтээр энэ албан тушаалд очсон ч гэлцдэг.
Тэрээр 2022 онд Үндэсний статистикийн хорооны дарга байхдаа авилгалтай тэмцэх газар өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ гэр бүлийн орлого 3 тэрбум, нийтийн орон сууц 6, авто зогсоол 4, хадгаламж 8 тэрбум хэмээн мэдүүлж байсан бол 2024 онд гэр бүлийн 684,654,000 төгрөгөөс өөр ямар ч орлого, үл хөдлөх хөрөнгө, хадгаламж байхгүй хэмээн мэдүүлжээ.



Ердөө хоёрхон жилийн дотор үл хөдлөх хөрөнгө, автотээвэр, газар, үнэт эдлэл, хадгаламжгүй болсон түүнийг жинхэнэ төрийн хар хүн болжээ гэж үзэх үү эсвэл...
Мөн ҮСХ-нй дарга Б.Батдаваагийн гэрээс 250 мянган ам.доллар шалгалтаар олдон цагдан байцаагдаж байсан. Тухайн үед тэрээр энэ мөнгөө ямар учиртэй мөнгө болохоо тайлбарлаагүй ч т суллагдаж бүүр Үндэсний статистикийн хорооны даргаар үргэлжлүүлэн ажилласан. Б.Батдаваа төдийгүй түүний гэр бүлийн хүн төрийн албан хаагч. Чухам яаж энэ их хөрөнгийг мөн 250 мянган ам.долларыг бэлнээр бий болгосон нь харчирхалтайгийн дээд хачирхалтай. Б.Батдаваагийн дуулиан, шуугиан 250 мянган ам.доллараар зогссонгүй нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан.
Тодруулбал 2023.12.18-ны өдрийн Нүүрсний сонсголын хоёр дахь шатанд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа эхнэр Ц.Амгалантайгаа хамт дуудагдсан байдаг. Шинжээчийн танилцуулснаар тэд найман компаниар дамжуулан 1.1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хилээр гаргасан
Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан болон дүү Б.Сувддэлгэрийн эрх бүхий этгээдээр бүртгэлтэй найман компаниар дамжуулан дараах хэмжээний нүүрсийг “хулгайлсан”.
Үүнд,
- “Эко глобал ложистикс” ХХК-иар 519 мянга 192 тонн,
-“Шанхын хэц” ХХК-иар 180 мянга 810 тонн,
-“Алтаннууц” ХХК-иар 139 мянга 016 тонн,
-“Цэцийгуа”-иар 130 мянга 931 тонн,
-“Дэлгэрэхцагаан овоо” ХХК-иар 105 мянга 782 тонн,
-“Аранзал алаг”-иар 53 мянга 657 тонн,
-“И коммодитс монголиа интеллижент ложистик” ХХК-иар 14 мянга 691 тонн,
-“Хан сахиус” ХХК-иар 6424 тонн,
“ВВ транс” ХХК-иар 5 мянга 49 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байгаа юм.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг сая тонн нүүрсийг хулгайлсан нь баримтаар нотлогдсон хэдий ч тэрбээр одоог хүртэл Үндэсний статистикийн хорооны даргаар ажилласаар байна. Бид ард түмний боломжийг хулгайлсан энэ мэт хулгайчдад зохих ёсны хуулийн хариуцлага хүлээлгэхгүй харин өндөр албан тушаалд томилсоор байх уу?
Сэтгэгдэл (1)