1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас баруун зүгт 20 км, аймгийн төвөөс хойд зүгт 223км-т/ "Дээд цагаан нуур"-т автомашин цөмөрч орсон дуудлага ирсэн.
Дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын захирагч ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж, 20см зузаантай нуурын мөсийг зүсэж замыг чөлөөлөн цөмөрсөн автомашиныг татан гаргаж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өглөө.
Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна