Иранд иргэдийн эсэргүүцэл эрчимчиж, орон даяар интернэт сүлжээг таслахад хүрчээ

Admin
2026/01/09

Ираны засгийн газар пүрэв гаргийн оройноос эхлэн орон даяар интернэт сүлжээг тасалсан болохыг хяналтын байгууллагууд мэдээллээ. 

Валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хүндрэлээс улбаатай эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн сарын сүүлээс өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр одоогоор уг хөдөлгөөн Ираны 31 мужийн 100 гаруй хотод өргөжжээ. 

Эсэргүүцлийн үеэр дор хаяж 34 хүн амиа алдаж, 2270 хүн баривчлагдсан гэж АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллага мэдээлж байна.

Харин Норвегт төвтэй хяналтын байгууллагаас амиа алдсан хүний тоо 45 гэж мэдээлжээ. 

Эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг эсэргүүцэж эхэлсэн иргэд цаашлаад засгийн газрыг эсэргүүцэж, дээд удирдагч Аятолла Али Хаменейг огцрохыг шаардаж эхэлсэн. 

Мөн цөллөгт байгаа Ираны хуучин шахын хүү Реза Пахлавиг эргэн ирүүлэхийг шаардаж байгаа юм. 

Интернэт сүлжээг таслахын өмнө Пахлави цахим сүлжээгээр иран иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж, хоорондоо нэгдэн шаардлагаа эрчимжүүлэхийг уриалсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна