​Г.Ууганбаатар: Хэвтрийн дэглэмтэй иргэнд үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагчид хариуцлага тооцох талаар зөвлөмж хүргүүлсэн

Admin
2026/01/08

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХҮЭК)-ын 2025 оны гомдол хянан шалгах ажиллагааны үр дүнгийн талаар болон теле камертай холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:  "2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 19:36 цагт олон нийтийн цахим сүлжээгээр хэвтрийн дэглэмтэй иргэн төрийн үйлчилгээ авах гэж байгаатай холбоотой мэдээлэл цацагдсан. 

Үүнтэй холбоотой мэдээллийг цуглуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагад иргэний цахим үйлчлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас болж иргэдийг чирэгдүүлсэн байна. Хууль дүрэмд заасан боломжит хувилбарыг бүрэн ойлгомжтой иргэдэд тайлбарлаагүй. 

Тухайн үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагч нь төрийн албан хаагч болохын хувьд холбогдох хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар хүлээсэн үүрэг бий. Ил тод байх, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг мөрдсөн эсэх асуудалд албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагатай. 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой зохицуулалт тусгагдсан боловч бодит байдалд хэрэгжилт нь хангагдахгүй байна. Төрийн үйлчилгээг цахимаар хэлбэрээр хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг иргэн бүрд ээлтэй байдлаар зохион байгуулах ёстой учраас комиссын гишүүний зөвлөмжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн.

Тухайн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа нь тогтоогдвол арга хэмжээ авах эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад бий. Хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж хүргүүлсэн" гэв.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна