Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн Ерөнхий газрын даргын томилгоог хийжээ. Тодруулбал, тус газрын даргаар СЕХ-ны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг томилсон байна.
Сануулахад, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Р.Отгонжаргалын хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванг томилоод байсан бол өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар ГЕГ-ийн даргаар нь СЕХ-ны дарга асан П.Дэлгэрнаранг томилсон нь энэ аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна