Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.01.07/ мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгийн биржийг нээлттэй ХК болгох 18 жагсаалт гарсан. Дуудлагаар худалдах долоон компанийн жагсаалт гарсан. Бусад нь бол өөрчлөн байгуулах, татан буугдах чиглэлээр тодорхой тооны компанийн нэрийг оруулж ирсэн. Энийг Засгийн газар хэлэлцэхийг дэмжсэн байгаа. УИХ-ын Хаврын чуулганаар үндсэн чиглэлийг батлах байх. Мөн Шинэ яармагт байгаа 530 айлын орон сууцыг Хотын даргатай ярьж байгаад багш, эмч нарын орон сууцны хангамжийг сайжруулахад ашиглах боломжтой гэж үзэж байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)