Ц.Эрдэмбилэг: “Хогийг булшлахгүй, эрчим хүч болгох” хямд үнэтэй манай төслийг ямар шалтгаанаар Х.Нямбаатар Хятадын өндөр өртөгтэй компаниас доор тавьсан нь тодорхойгүй байна

А.Булганчимэг
2026/01/06

Улаанбаатар хотынхны гаргасан нийт хогийн 30 гаруй хувь Морингийн давааны хогийн цэгт очдог. Хамгийн гол нь энэ цэгт очсон бүх хог хөрсөнд булшлагдан үлддэг нь харамсалтай. Улаанбаатар хотод жилд 1.6 сая тонн хог бий болдог ба үүнийг Морингийн даваа, Нарангийн энгэр, цагаан давааны хөрсөнд булшилдаг. 21 дүгээр зууны энэ үед технологи, инноваци хөгжсөөр байхад бид одоог хүртэл хогоо ч ангилж сураагүй, хогоо бүтээгдэхүүн болгож боловсруулж, устгаж чадахгүй өдийг хүрсэн. Гаднын улс орнуудын хог боловсруулалт, устгалын хөгжлийг энд ярих нь илүүц биз.

Тэгвэл эхэнд харагдах Морингийн даваанд "Нааново Грин Энержи Монголиа" ХХК хөрсөнд булшилж буй хогийг утаагүй, химийн дэгдэлт үүсэхгүй орчин үеийн аргаар үгүй хийж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барихаар 7 га газар Нийслэлээс хүсэж, технологио Японоос оруулж ирэхээр болж, хэрэгжихэд бүрэн бэлэн болсон төслөө бодит болгохоор 2018 оноос хойш зүтгэжээ. Гэтэл бүтэн найман жилийн хугацаанд "Нааново Грин Энержи Монголиа" ХХК-ийн бэлэн болгосон төслийг урагшлуулахгүй байгаагийн ганцхан шалтгаан нь НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР. Учир нь нийслэл ТЭЗҮ нь бэлэн болсон найман жилийн хугацаанд төслөө бодит болгохоор өөрсдийгөө сойсон Монгол залуусыг үгүйсгэж "Нааново Грин Энержи Монголиа" компанийн төслөөс 2 дахин их үнээр хөрөнгө оруулалтын зардалтай Хятад улсын компанитай хамтарч ажиллахаар болсон байна. Нийслэлийн энэ үйлдлийг Монгол залуус хэн нэгний эрх мэдэлтнүүдийн танил тал, ах дүүсийн холбоотой хамааралтай хүмүүс Нийслэлтэй хуйвалдсан байх магадлалтай хэмээн хардаж байна.

Тэгвэл "Нааново Грин Энержи Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг энэ талаар ингэж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, "Шинээр Нийслэлтэй хамтын ажиллагааны түвшинд ажиллах гэж байгаа Хятадын компани бол ямар нэгэн тусгай зөвшөөрөл, тарифаа гэх мэт юу ч батлуулаагүй байгаа. Яг ТЭЗҮ-ийг харвал манайхаас хөрөнгө оруулалтын өртгөөр хоёр дахин илүү, эрчим хүч нийлүүлэх тариф нь 40 хувиар их байгаа. Тэгэхээр бид яагаад ийм өндөр өртөгтэй компанийг дээш нь тавиад байгаа юм бэ гэдэг дээр эдийн засгийн үндэслэл алдагдчихаад байгаа юм. Манай төсөл бол эрчим хүчний хуулиар явж ирсэн. Эрчим хүчний хуулийн дагуу бүх юмыг ном журмын дагуу хийж, ТЭЗҮ батлуулж, байгаль орчны нөлөөллийн тайлангаа батлуулж, тусгай зөвшөөрлөө авч, тарифаа тогтоолгосон. Хамгийн сүүлд 2024 онд Диспетчерийн үндэсний төвтэй худалдан, худалдан авах гэрээг хийсэн байгаа. Манай талаас үйл ажиллагаа зогсохгүй. Харин Нийслэлийн захирагчийн алба болон ямар түвшинд ажиллах болон хууль хяналтын түвшинд хийгдэж байгаа маргаанаа нэг тийш болгоно. Энэ дээр ямар нэгэн саад учрахгүй байх гэж найдаж байна. Бид хардах эрхтэй. Бүх зүйл бүрэн болсон хямд зардалтай, эргээд эрчим хүч нийлүүлэх тариф нь ч хямд Монгол залуусыг төслийг Нийслэл яагаад үнэтэй гаднын компаниас дорд үзэх болсныг хардаж байгаа" гэв.  

Хогийг булшлахгүйгээр устгаж, хогоос эрчим хүч үйлдвэрлэх Монгол залуусын төслийг Хотын захиргаа үл тоон, хоёр дахин их үнээр хөрөнгө оруулалт хийх Хятад компанийг илүүд үзэж буй нь хачирхалтай. Нийслэлчүүдэд гол тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол, замын түгжрэл, эрчим хүч, түлшний хомсдол, хогны асуудлууд юм. Гэтэл Нийслэл эдгээр тулгамдсан асуудлуудаа шийдээгүй байж, их хэмжээний мөнгөөр бродюр сольж, ТҮЦ ачих, наадмын хуушуурын гэрчилгээ, таксины жолоочийн бизнест гар дүрж байгаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг иргэд чухлыг дарааллыг үл тоон, хэрэггүй төслүүдэд их мөнгө үрдэг хэмээн шүүмжилсээр ирсэн нь ч үнэний ортой юм.

0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.232
Өчигдөр
0
0
Ийм нөхдүүд л толгой дээр гараад баж шээгээд бгамдаа
Хариулах
66.181.188.71
Өчигдөр
0
0
Энэ дарга нар нь хятадуудын карманд орсон гэсэн үг.... ирээдгүйгээ биш новшийн хувиа хичээсэн нь..
Хариулах
124.158.125.34
Өчигдөр
0
0
Ойлгомжтой зүйл нь төрийн албаныханд Хятадууд 10%-иа хэл амгүй өгдөгт л байгаа юмдаа. Нямбаад мөнгө хэрэгтэй л байгаа шдээ
Хариулах