Хохирогч: Найман сартай жирэмсэн эхнэрийг минь 4 настай охинтой минь хамт мал нядалж байгаа юм шиг алчихсан байсан. Гурван настай охины минь хавиргыг хугалаад гурав хутгалчихсан одоо сэхээнд хэцүү байна. Сэтгэцийн өвчтэй гаж донтой 40 гаруй насны арын хашааны залуу намайг цаг гаран л яваад ирэхэд гэр бүлийг минь хядаад хаясан байх юм. Би жирийн л нэг аав хүн 4 настай настай охиныг минь хүн харахын аргагүй болгосон байсан. Яаж тэр жаахан охин амь гуйж аавыгаа дуудсан бол гэхээс үнэхээр хэцүү байна. Би бол кинон дээр л тийм зүйл харж байсан үнэхээр хэлэх үг алга. Ийм сэтгэцийн өвчтэй хүмүүсээ хараа хяналтандаа аваад эмнэлэгт нь яагаад хэвтүүлээгүйн. Иргэддээ анхааруулж хэлэхэд гэрийнхээ хаалгыг сайн түгжиж байгаарай л гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Нэгүүн.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна