Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн болон бэрийнх нь тансаг хэрэглээ ил болж нийгмийн бухимдлыг төрүүлж орлогоо нотол,огцрох амархан жагсаал болж тэрээр 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр огцорсон байдаг. Ингээд Монгол улсын 33 дахь ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсон юм.Ард түмний боломжийг хулгайлж олсон хадам аавынхаа мөнгөөр тансаглаж,тансаглалаа ядруухан амь зууж яваа ард иргэддээ гайхууллаа хэмээн 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ унасан бол 33 дахь Ерөнхий сайд Г. Занданшатар тендер хулгайлсан хэрэгтээ хариуцлага хүлээх нь бүү хэл хариу тайлбар ч хэлэлгүй 3 сар өнгөрчээ.
Тодруулбал Г.Занданшатар өөрийн санаачилсан Баянхонгор-Шаргалжуутын автозамын 66,4 тэрбумын тендерийг өөрөө авсан баримтыг 3 сарын өмнө хэвлэлүүд дэлгэсэн байдаг. Тэрээр УИХ-ын дарга байхдаа буюу 2024 онд Баянхонгор Шаргалжуутын чиглэлд 54,1км автозам тавиулахаар улсын төсөвт 66,4 тэрбум төгрөгийг суулгасан байдаг. Ингээд 2024 оны 5 дугаар сард Төрийн худалдан авах ажиллагааны газраас тус автозамыг 2 багц болгон тендер зарлажээ. Ингээд 54,1 км автозамын багц 1 буюу 25км автозамын 30 тэрбум төгрөгийн тендерт "Бридж бюлдинг" ХХК шалгарсан бол багц 2 буюу 29,1 км автозамын 36,4 тэрбум төгрөгийн тендерт "Бридж бюлдинг" ХХК болон "Их богд зам" ХХК-ийн түншлэл шалгарсан юм. Нийт 66,4 тэрбум төгрөгийн тендерийг авсан "Бридж бюлдинг"ХХК-ийг Д.Сүхбаатар,П. Мөнхзориг нар эзэмшдэг. Д.Сүхбаатар, П.Мөнхзориг нар нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хүү Алтангэрэл, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхам хоёртой "Стар конкрит" ХХК-ийг хамтран эзэмшдэг байна. Харин багц 2-г хамтран авсан "Их богд зам"ХХК-ийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан эзэмшдэг юм. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Засаг дарга болохдоо 2022 онд "Бридж бюлдинг" ХХК-ийг Д.Сүхбаатар,П.Ганзориг нарын нэр дээр байгуулсан байна. Үүнийг хэлэхийн учир нь Г.Занданшатар Д.Мөнхсайханыг 2018 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүүгийн газрын захирлаар 2 жил ажиллуулаад 2020 онд Баянхонгор аймгийн Засар дарга болгосон гэлцдэг.
Өөрөөр хэлбэл Баянхонгор-Шаргалуутынчиглэлийн 54,1 км автозамын 66,4 тэрбум төгрөгийн тендерийн цаад эзэн нь МУ-ын 33 дахь Ерөнхий сайд Г.Занданшатар юм. Уг нь бол бэрийнхээ тансаглалаас болж огцорсон Л.Оюун-Эрдэнийг залгамжилсан ерөнхий сайд маань тендерийн хулгай хийж,албан тушаалаа ашиглах ард түмний боломжийг хулгайлах ёсгүй юм. Төрийн эрх бүхий албан тушаалтах өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон 66,4 тэрбум төгрөгийн тендерийг авсан хэрэгтээ тайлбар өгнө үү хэмээн шаардаж байна
Сэтгэгдэл (1)