Энэ онд батлагдсан төсөв нь дууссан учраас ажилгүйдлийн тэтгэмж, листийн мөнгө аравдугаар сараас хойш олгогдоогүй юм.
2025 онд ажилгүйдлийн тэтгэмжид 160 тэрбум төгрөг төсөвлөөд хүрэлцээгүй бол 2026 онд 190 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тиймээс энэ онд тэтгэмжээ авч чадаагүй хүмүүст он гараад олгох аж.
Тэгвэл энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө. Тэрээр "Ажилгүйдлийн тэтгэмжийн сан 2025 оны төсөвт 162 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Гэтэл тооцоолсноос их хүн ажлаасаа гарсан. Мөн төрд албан хаагчдаас 9 хувийн цомхотгол хийж 7000 гаруй хүнийг халсан. Мөн энэ сангаас хууль бусаар тэтгэмж авдаг явдал ихэссэн. Тиймээс бид ажилгүйдлийн тэтгэмж олгодог журмаа эргэж харах шаардлагатай. Тиймээс он гараад журам, хуулиуддаа өөрчлөлт оруулна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна