Н.Уранчимэг: Би ТҮЦ эрхлээд 10 гаруй жил болсон. Өөр ажил хийх гэхээр амьдралын хэвшилд дасан зохицоход хэцүү шүү дээ

Admin
2025/12/29

Зурагт харагдаж байгаа цагаан түцэнд 70 настай эмээ 36 настай жирэмсэн охинтойгоо сууж байгаа. Тэд түцний бизнес эрхлээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд нийслэлээс олгосон бүх стандарт, шаардлагуудыг бүрэн биелүүлдэг ч 3 удаа түцээ ачуулаад авсан байна. Тэд энэ цагаан ТҮЦ-ийг 2019 онд нийслэлээс тавьсан шаардлагын дагуу 9 сая 200 мянган төгрөгөөр худалдаж авч, зөвшөөрөлтэй бизнесээ үргэлжлүүлж, үр хүүхдүүдээ тэжээж, өөрсдийнхөө ариун цагаан хөдөлмөрөөрөө хичээж амьдарч байгаа юм. Гэтэл нийслэлээс ганцхан өнгө үзэмжгүй гэдэг шалтгаанаар сарын өмнө ачуулаад авсан Түцийг дахин дахин ачихаар болж, өрхийн орлогийг нь бүрэн хаахаар болсон байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
2026/01/14
0
0
ТҮЦ-гүй сайхан болжээ.
Хариулах
66.181.185.202
2026/01/11
0
0
Цаг үе өөрчлөгдөж байна шүү дээ. ТҮЦ гэж заваарсан юмнуудыг буулгасан нь зөв. Одоо дэлгүүр нэртэй 1 давхар шавар байшингуудыг татан буулгаач ээ. Шөнийн цагаар архи зарахаас өөр юм алга
Хариулах
202.126.90.154
2026/01/10
0
0
Өөр ажил хийж чадахгүй бол гэртээ ач зээгээ харахгүй юу чиний дураар байх ёстой юу бага даяар хүүхэд,иргэдийг хөлдсөн ,халсан,хугацаа нь хэтэрсэн бараа зарж эрүүл мэндээр хохироож байж юу дэмийрээд байгаан бэ ТҮЦ байхгүй хот сайхан байна
Хариулах
202.55.191.194
2026/01/14
0
0
тийм шүү. ТҮЦ эрхлэгчид төрөөс гуйхгүй амьдралаа болгож байхад гээд ярих дуртай...хортой хүнс, хороор үйлчилж байгаагаа ойлгодоггүй, би л болж байвал бусад нь түй ч хамаагүй гэж боддог
Хариулах
103.229.120.94
2026/01/07
0
0
ТҮЦИЙГ БУУЛГАХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ БАЛИАР АВГАЙЧУУД ХАМГИЙН МУУХАЙ ХӨЛДСӨН ХАЛСАН ЗҮЙЛ ЗАРНА ДЭЭР НЬ ТАМХИ,АРХИ ЗАРНА ТА НАРЫН ДУРААР БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ШҮҮ ХУРАА ХУРАА НЯМБААТАРЫН ЗӨВ
Хариулах
103.212.119.30
2026/01/03
0
0
Түцний авгайчууд болио.Хөлдсөн халсан хуучирсан юм зарж хог новш тарьсан хотыг шээс баасаар булсан бузар заваан дотроо шээнэ гар угаана гэж байхгүй архи зарна гээд Хаа газрыг бузарлагчидын болиулах нь маш зөв шүү ХОТЫН ДАРГА ТҮЦ БУУЛГАХ АЖИЛ МАШ ЗӨВ ШИЙДВЭР ТУУШТАЙ БУУЛГАЖ ХОТЫГ ЦЭВЭРЛЭХ НЬ ЗӨВ
Хариулах
66.181.185.202
2025/12/30
0
0
БГДүүргийн удирдлагад: БГД-14 хорооны 18 -р байрыг тойрсон шавар, сэндвичин нэг давхар дэлгүүрүүдийг буулгаж тохижуулна уу ?
Хариулах
59.153.115.124
2025/12/30
0
0
ТҮЦ-ийнхэн орлого олдоггүй, тэд зөвхөн орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд орон сууцны хороололд ажилладаг юм.
Хариулах
202.179.25.186
2025/12/29
0
0
Энэ Нямбаатар ТҮЦ- ийг нүүлгэж ихээхэн сүржигнэсэн. Тэгсэн мөртөө ТҮЦ- ийг хэлбэрийн хувьд өөрчилж дахин ТҮЦ-ээ хуучин байршлуулдад нь босгосон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1- р хорооны нутагт орших Голден билл хотхоны эргэн тойронд явган зам талбайг үл харгалзан машин бүү хэл хүн явах газаргүй болгож, хотхоны яг үүдэнд Хятад эзэнтэй ногооны томоохон мухлаг, Хми цэвэрлэгээний путка байрлуулсан. Ногооны мухлагат нь хөгжшиг залуу хоёр монгол эмэгтэй ажиллах бөгөөд хятад эр байн байн ирж шуудайтай ногоог ам хамры нь онгойлон эргүүлж тойруулан үзэж хятадаар элдэв юм ярина. Харин монгол хүн ногоо авахаар зогсож буй тул хоёр эмэгтэй хариу үл дуугарна. Ийнхүү Нямбаатар нийслэлийг маань хятад эзэнтэй хятад ногоогоор дүүргэж, шинэ хятад ТҮҮЦ- үүд хотхон, байр орон сууцны дэргэдүүр дүүрэх төлөвтэй байгааг ард түмэн, нийслэлийн холбогдох монгол мэргэжилтнүүд онцгой анхаарах цаг болоод байна.
Хариулах