Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. Цагдаагийн байгууллагаас эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлтийг онцгой байдлын албанд хүргүүлсэн байна. Улмаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 62 настай Б-г эрэн хайх ажиллагааг 10:00 цагаас зохион байгуулснаар тухайн өдрийн 11:40 цагт Дархан сумын 8 дугаар багийн “Антентай толгой” гэдэг газраас ухаан алдсан, осголтын байдалтай байсныг олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна