Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалсан хэрэг энэ сарын 20-ны өдөр гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллага “СБД-ийн нутаг дэвсгэрт, гэрэл дохиотой уулзвар дээр танихгүй хүн миний гар руу хутгалчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 20 гаруй насны иргэн мансуурсан үедээ Toyota crown маркийн автомашиныг жолоодож яваад, гэрлэн дохионы орчимд байсан иргэнийг хутгаар зүсэж биед нь гэмтэл учруулсан нь тогтоосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна