СХД-ийн нутаг дэвсгэрт, Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал нэр бүхий иргэн нь цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 2 цагийн орчимд уулзахаар очих үед нь бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдэж зугтаажээ.
Энэ хэрэгт СХД-ийн Эрүүгийн цагдаагийн тасгаас шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 14-15 насны дөрвөн этгээдийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд цахим орчинд танилцсан үл таних хүнтэй уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх зохицуулалттай тул гэмт үйлдлээс татгалзахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна