БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан Сөүл хотын Ганнам дүүрэгт согтуугаар жолоо барьж яваад гурван машин мөргөлдсөн осол гаргасан байна. Ганнам дүүргийн цагдаагийн газар лхагва гарагт /2025.12.24/ мэдээлснээр ажилтан А нь Замын хөдөлгөөний хуулийн дагуу согтуугаар жолоо барьсан зөрчил гаргажээ.
Осол гарах үед А-гийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ жолооны эрхийг хасах босгыг давсан байсан аж. Осолд орсон хоёр өөр машины жолооч хөнгөн гэмтэл авчээ. А нь дипломат ажилтан биш ч гэсэн ЭСЯ-ны ажилтан тул эрүүгийн хэргээр шалгагдахаас хамгаалагдсан эрхтэй гэж Өмнөд Солонгосын “Chosun Daily” агентлаг мэдээлсэн байна. Түүний хамгаалагдах эрхийг эдлүүлэх эсэх талаар Монголын ЭСЯ-наас хариу авсны дараа цагдаа нар А-г шалгах эсэхээ шийднэ гэж тус агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна