Р.Чингис: Ямар ч дэг, дэглэлт байгаагүй. Хувийн харилцаанаас болсон

Admin
2025/12/24

Өчигдөр /2025.12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ талаар Дотоод цэргийн штабаас мэдээлэл хийлээ. Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис "Залуу хүүхдүүдийн дунд янз бүрийн харилцаа бий. Бидний хянаж чаддаггүй “хар бүс” гэж байдаг юм. Өчигдрийн асуудалд үнэхээр цочирдлоо. Дүрмийн бус харилцааг ямар ч цэргийн байгууллага хүлээн зөвшөөрдөггүй. Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно" гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Бид олон аавын хүүхдүүдийг "Эр хүн, эх орны хүү болоосой" гэж хүсдэг учраас дүрмийн бус харьцааг хүлээн зөвшөөрдөггүй

Өчигдрийн хэрэг "Амрах" команд өгснөөс хойш нэг оны цэргүүдийн хувийн харьцаанаас болж гарсан гэх мэдээлэл авсан" гэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна