Өчигдөр цахим сайтуудад цэргийн ангид нэгнээ зодож буй залуусын бичлэг гарсан. Энэ тухай цагдаагийн байгууллага, “Энэ асуудалд асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна” гэдэг мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл уг бичлэгт дээрх зодуулсан хүүгийн аав, “Хүүг минь зодож байгааг интернэтээс хараад цочирдлоо. Би алгадаж ч үзээгүй хүүг минь унатал цохиж байгааг харах хүнд байлаа. Үхчихсэн байвал яах вэ. Тангаргийн баяраар нь ирэхэд нүднээс гартал турчихсан байсан, би нулимсаа залгиад гарч байсан. Анх ийм хүүхэд байгаагүй” гэж хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна