Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан. Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn нь Монгол Улсад тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонхоор цахимаар шийдвэрлэх зорилготойгоор хөгжүүлсэн бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэгдсэн системээр олгодог болсноор дараах давуу тал, шинэчлэлтийг бий болгоод байна.
Энэ системд шилжсэнээр цахимаар гэрээ байгуулж цаг хугацаа хүний оролцоогүй болгож автоматжуулсан.
Шинэ системээр QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг системээр дамжуулан авах боломжтой болсон. Мөн хаяж гээж үрэгдүүлэх, алга болгох зэрэг асуудлыг хөнгөвчлөн шийдэж тусгай зөвшөөрлийн шийдвэрлэлт ил тод, нээлттэй боллоо.
Өмнө нь инженер техникийн ажилтан нь давхцалаа шалгуулах, аль байгууллагад бүртгэлтээ эсэхээ мэддэггүй байдал үүсдэг, бусад байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн ажилтан /ИТА/ зөвхөн өөрийн нэгдсэн нэвтрэлтээр орж бүртгэлээ хаана байгааг шууд шалгах боломжтой болсон.
Инженер техникийн ажилтны шилжилт тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хасдаг байдлыг бий болгосон нь тухайн компанийн хариуцлагыг нэмэгдүүлж байна.
Тухайн аж ахуйн нэгж бүртгүүлсэн и-мэйл хаягаа мартсан бол гуравдагч байгууллагад албан бичгээр хандан и-мэйл хаягаа авдаг, солиулдаг хүний оролцоотой цаг зав зарцуулдаг байсныг болиулж иргэн төрийн нэгдсэн мэдээллийн сандаа нэвтрээд имэйл хаяг бүртгэлтэй утсаараа дамжуулаад имэйл хаягаа авах боломжтой болсон.
Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд болон байгууллагууд хяналт тавих боломжтой болж байна.
Цаг хугацаа хэмнэж бүх материалыг онлайнаар бүрдүүлэх, илгээх боломжтой болсон тул оочер дараалал, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, тээвэрлэлт, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардлууд буурна.
Шийдвэр гаргах хугацаа тодорхой, хурдан болно.
Иргэдийн хувьд ажил, амьдралын хуваарьт саад учруулахгүйгээр хүсэлтээ гаргах боломжтой.
Хүсэлт өгсөн, шийдвэрлэсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой.
Цахим систем нь 24/7 ажиллах тул хүссэн цагтаа үйлчилгээ авах боломжтой.
Тус системд шилжсэнээр төрийн байгууллагын хувьд дараах давуу талууд үүсэж байна Үүнд:
Тус систем нь төрийн мэдээллийн нэгдсэн сантай уялдаж байгаа тул зөвшөөрөлтэй бүх компаниудын мэдээлэл төвлөрч, хяналт, шинжилгээ хийхэд хялбар болно.
Тусгай зөвшөөрөл олгоход хүний оролцоог багасгаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
Шийдвэр гаргалт, хяналтын процесс бүртгэгдэж үлддэг тул авлига, хүнд суртал буурна.
Төрийн үйлчилгээний тоо, чанар хүртээмж нэмэгдэж, ил тод, нээлттэй байдал сайжирна.
Төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явц болон үзүүлж байгаа үйл ажиллагаанд цахим хэлбэрээр оролцох боломж нэмэгдэнэ.
Хяналт, шалгалт үр дүнтэй болно.
Эрсдэлтэй байгууллагуудыг эрэмбэлэх, анхаарал хандуулах боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна