Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
-“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Төрийн өмчийн музейд зэрэглэл тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай”
-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол/
-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2023 оны 01 дүгээр тогтоол/
-“Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”/ -Бусад асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн дараах асуудлуудтай танилцах аж. Үүнд:
-Төсөв, эдийн засгийн хүндрэлийг даван туулах 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 76 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд ашигт малтмалын лицензийн тооллого хийх ажлын явц байдал
-Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулах талаар
-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ын талаар
-Хаврын мах бэлтгэлийн талаарх асуудлууд багтжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна