Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 22:40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед зүй бусаар халдаж байгаа хэргийг тодруулж байна. Мөн нэгдсэн байдлаар өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл өгнө” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна