Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний 13:12 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход, иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Б /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна