Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр "Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор эхлүүллээ. ![]()
![]()
Хадгаламжийн даатгалын корпораци, Монголбанк, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, “Жэй Си Ай Прогресс” байгууллага, Банкс маркетплейс болон арилжааны банкууд хамтран хүүхэд, залуучуудад зориулсан хуримтлалын ач холбогдол, түүнийг дадал болгох нөлөөллийн үйл ажиллагааг өргөн хүрээнд орон даяар хэрэгжүүлэх юм.
Аяны нээлтийн арга хэмжээгээр Хадгаламжийн даатгалын корпорациас "Кahoot" тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон эхний 20 сурагчийг Хадгаламжийн эрхийн бичгээр урамшууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна